Үндсэн агуулга руу шилжих
Улаанбаатарт хүргэлт үнэгүй · 24 цагийн дотор

Тусламж

Нууцлалын бодлого

Medicube Mongolia таны хувийн мэдээллийг захиалгыг тань хүргэх, тантай холбогдох зорилгоор ашиглана. Гуравдагч этгээдэд худалдахгүй.

Цуглуулдаг мэдээлэл

Захиалга өгөхөд: нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, и-мэйл (заавал биш), захиалгын түүх.

Мэдээ, урамшуулалд бүртгүүлэх эсвэл «Ирэхэд мэдэгдэх» хүсэлт үлдээхэд: утасны дугаар.

Чатаар бичсэн зурвас.

Ашиглах зорилго

Захиалга хүргэх, тантай холбогдох. Зөвшөөрсөн тохиолдолд урамшууллын мэдээ илгээх.

Хэнтэй хуваалцдаг

Хүргэлтийн ажилтан (хаяг, утас), QPay (төлбөр), SMS үйлчилгээ үзүүлэгч (захиалгын болон таны зөвшөөрсөн мэдээний SMS — утасны дугаар), Intercom (чат), Vercel (сайт, мэдээллийн сан, хадгалалт). Бусад гуравдагч этгээдэд худалдахгүй.

Хадгалах хугацаа

Захиалгын мэдээллийг 5 жил хадгална.

Таны эрх

Өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтээ 7763-7763 дугаарт хандаж гаргана.

SMS мэдээ авахаа болих бол чатаар эсвэл дээрх дугаарт хэлэхэд хангалттай.

Төхөөрөмжийн санах ой

Сагс, «Миний захиалга», хадгалсан болон саяхан үзсэн бараа таны төхөөрөмжийн санах ойд (localStorage) хадгалагдана.

Захиалгын хуудсыг зөвхөн танд нээх, мөн таныг аль сувгаас (Facebook, Instagram, зар сурталчилгаа) орж ирснийг 30 хоног тэмдэглэхэд күүки ашиглана. Чатын цонх (Intercom) өөрийн күүкиг ашиглана.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 2